Онцлох мэдээ:                        Арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-11-21  

Увс нуурын хотгор болон Дарьгангын тал нутгаар 0.0-0.9 мм цас оржээ

2021 оны 11 дүгээр сарын 08-ны 08 цагаас 11 дүгээр сарын 15-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногт Увснуурын хотгор болон Дарьгангын тал нутгаар 0.0-0.9 мм цас орсон байна. Хамгийн их нь Увсын Давстад 0.9 мм, Түргэн 0.6 мм цас оржээ.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын мэдээгээр Баян-Өлгийн Даян 15 см, Увсын Малчин 13 см, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ 10 см, Баян-Өлгийн Дөчинжил, Баянхонгорын Баянговь 7 см, Хөвсгөлийн Чандагат 5 см, бусад хэсгээр 0-4 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Монгол-Алтайн уулс, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Хангайн нурууны өвөр бэлээр -2...-8 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутийн өмнөд хэсгээр +5...+11 градус, бусад нутгаар -2...+5 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16...-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-8 градус, бусад нутгаар -8...-16 градус байв.

Cалхи:  Ихэнх нутгаар салхи багатай, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, түр зуур секундэд 20 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор:

Хур тунадас:  Нийт хугацаанд хур тунадас ороогүй.

Агаарын температур: Шөнөдөө  ихэнх хугацаанд Яармаг-Сонгины орчмоор -14...-19 градус, бусад хэсгээр -9...-12 градус, өдөртөө +2...+5 градус байсан байна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр байсан.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/11/30

20 цаг

-14 6
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/11/30

-8 17
O
CF
Цэлмэг

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store